Saturday, April 20, 2013

ДӨРГӨНӨ ХАТАН



ДӨРГӨНӨ ХАТАН

Найман аймгийн хүн. Иймээс бас Найманжин хатан гэж нэрлэдэг. Өгөөдэй хааны зургадуур хатан болно. Мэргэд аймгийн Тогтоа Бэхийн ахмад хөвгүүн Худугийн хатан байв. 1204 оны хамар Чингис хаан Мэргэд аймгийг мөхөөх үед Дөргөнийг баривчлан авч Өгөөдэйд хатан болгон өгсөн билээ. 1206 онд Гүег Монгол хаант улсын 3-р үеийн их хаанаар өргөмжлөгдсөн явдал бол түүний эх Дөргөнө хатантай шууд холбоотой юм

САМАР ХАТАН



Самар хиад аймгийн Боржгин овогтон. Түүний эцэг нь болох бөгөөд Умард Юан улсын 4-р үеийн хаан байжээ. 1393 онд Элбэг нигүүлсэгч хаан их сууриныг залгамжлуулсны сүүлээр Өлзийт гуа байжийн арганд орж Ойрадын ноён Хуухай Таюуг хилсээр алсан байна. Иймээс элбэг нигүүлсэгч хаан Хуухай Таюугийн хөвгүүн Батуулыг дуудаж: “ би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг Чинсан болгоё. Чи ойрадын эзэн Үгэчи Хашхатай хамт 4 Ойрадыг хатан Хөбэхүдэйгээс төрсөн Самар нэрт гүнжээ хатан болгож өгсөн байна

ЧИНБАЙ ХАТАН


Хонгирад аймгийн Анчин ноёны охин. Чинбай анх түрүү ордонд орох үед Хубилай хааны их сууринг залгамжлахаар шилэгдсэн хунтайж Чингэм, Аншиван ( барууныг тохинуулагч хаан ван), Мангала, Бе Анван (умрыг тохинуулагч ван) Номхон зэрэг гурван хөвгүүн төрүүлжээ. Чинбай хатан төрөлхйин цэцэн сэргэлэн бөгөөд учир явдлыг шийдвэрлэхэд тун нарйин хянамгай байсан юм. 1258 онд Хубилай, ах Мөнх хаанаа дагаж өмнөд Сүн улсыг дайлав. Дараа жилийнх нь намар Хубилай  их цэрэг авч Жияанг Нанд хүрэх үеэс Мөнх хаан Лхажүд нас барсан гашуудлын мэдээ уламжлагдан иржээ

ХУЛАНГОО ХАТАН


ХУЛАНГОО ХАТАН

Сүмбэ Хамба Ишбалжир "Галбирвасан мод" хэмээх бүтээлдээ "Чингис хаан 31 насан дээрээ Солонгосын Чаган хааныг эрхэндээ хураах бөгөөс түүний охин Хулангоог хатан болгон авсан" гэжээ. "Алтан товч"-ийн 114-р талд "Чингис хаан наран ургах зүг Солонго улсад аялж очтол Үнэн мөрөн үерлэж Солонгуудын Буха цагаан хаан өөрийн Хулан нэрт охиноо өгөн өргөж барс гэрт Буха Солонго хоёр отог инжтэйгээр онгоцоор авчирав" гэж тэмдэглэжээ. Харин түүхч Саган сэцэн "Эрдэнийн товч" хэмээх түүхийн зохиолдоо "Солонгос (Солон барга) мэргэдийн Дайр-усаны Хулангоо нэрт охин" гэж бичсэн нь зөв болно.

Алтан зоосоор аадар орсон ч хүний шунал ханадаггүй. Шунал гэдэг өвчин. Түүнээс хэзээ ч жаргал төрдөггүйг таньсан хүн л мэргэн болой. - Будда

Хүн хичнээн агуу билээ. Гэхдээ жинхэнэ хүн шүү дээ. - Menandr

Алдартай хүмүүсийн ишлэл


АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...