Saturday, May 4, 2013

манжийн эрхшээлийн үеийн монголчууд



17-р зууны сүүлчээс 20-р зууны эхэн хүртэл 200 гаруй жил Монгол орон манжийн байлдан дагуулагчдын эрхшээлд нухлагдсан байна. Энэ үе бол түүхийн хамгийн гашуун зовлонт гашуун үе байсан юм.
Манж нар бол одоогийн Манжуурт нутаглаж байсан хамниган угсаатан бөгөөд 16-р зууны сүүлчээр цэрэг-феодалын хүчирхэг улс болон бүрэлджээ. Манж нар богино хугацаанд зэргэлдээх орнуудаа түрэмгийлж улмаар Монголын хаант улсыг эзлэн авав.
Монголын федалын улс манжид эзлэгдэн түүний талд орсон нь хэдэн шалтгаантай байв. 17-р зууны үед Монгол орон дотоодын феодалын бутралын уршиг, гаднаас хятадын эзэрхэг хаадын хагалан бутаргах хорт явуулгын улмаас Өвөр Монгол, Халх монгол, Баруун Монгол /Ойрд/ гэсэн гурван том хэсэг болон салж, тэдгээр нь бас дотроо олон жижиг феодалын эзэмшилд хуваагджээ.
Эдгээр том жижиг феодалууд бүх мОнголын хаан ширээ болон өөр өөрсдийн бие даасан байдлын төлөө үргэлж тэмцэлдэж байсны улмаас Монгол орон дотоодын хямралд гүн автжээ. Улс төр нь доройтож, бас харийн аюул занал нүүрлээд байсан тэр нөхцөлд монголын феодалуув эв нэгдлээ бэхжүүлж, түрэмгийлэгчдийн эсрэг нэгэн мөрний урсгалд нийлэн шийдвэр төгс иэмцэх ёстой байлаа. Цахарын Лигдэн хаан, Халхын Цогт тайж зэрэг хүмүүс үүнийг ухамсарлан нийт улс гэрийнхээ эрх ашгийн тулд хүчээ зангидан тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалж байв. Гэтэл зарим феодалууд зөвхөн өөрсдийн явцуу ашгийг хичээн нийтийн тэмцэлд нэгдэхгүй, тус тусдаа тэмцэх, бууж өгөх зэрэг бодлого баримталжбайсан нь тэмцлийн эрчмийг сулруулж хүчийг сарниулжээ. Манжийн байлдан дагуулагчид 1644 онд Хятадыг эзлэн авсан нь түүний эдийн засаг, цэрэг зэвсгийн их хүчийг Монголын эсрэг шууд дайчлан хөдөлгөх боломжтой болжээ.
Манж нар улс төрийн элдэв луйвар аргаа цэрэг зэвсгийн давуу байдалтай хослуулсаар 1636 онд Өвөр Монголыг, 1691 онд Халх Монголыг, 18-р зууны дундуур Баруун Монголыг эрхэндээ оруулан авчээ. Тэд Монголыг эзлэн авсныхаа дараа ноёрхолоо бэхжүүлэхийн тулд Монголын уламжлалт хууль ёс, засаг захиргааны зохион байгуулалтыг цөм хүчингүй болгон, өөрсдийн харгис засаг захиргааг чандлан тогтоож манай ард түмний хүчээ нэгтгэн босч тэмцэхээс болгоомжлон тэдний улс төрийн нэгдлийг бутаргаж, хүчийг нь сарниулахад чиглэсэн олон арга хэмжээг авч байв. Монгол орныг манжийн хааны төлөөний сайд нар захирч, монголчуудаар өртөө, харуулын зэрэг хүнд хүчир алба хаалгах, манжийн хааны Монголоос дээрэмдэн авсан олон зуун мянган малыг үнэ хөлсгүй хариулган үржүүлэх, Ховдод байсан манжийн дарангуй цэргийн хүнсний тариа тариулах, цэргийн албанд дайчлан мордуулах, мөнгөн татвар авах зэргээр малчын ардын бүтээсэн баялагийг ховх сорон үгүйрүүлж байв. Жишээлбэл: зөвхөн манжийн элч, төлөөлөгчид зорчиход зориулсан олон замын өртөөний зардалд жил тутам саяас доошгүй мал албадан гаргуулж байсны дотор гагцхүү зорчигчдын хүнсэнд 200 мянга гаруй хонь хэрэглэж байв.
Манжийн рэх баригчид шашныг бүх талаар дэмжин дэлгэрүүлж түүнийтусламжтайгаар ард олныг мунхруулан харанхуй бүдүүлэг хэвээр нь барьж, номхон боол болгон дарлахыг хичээж байлаа. Хүрээ хийд , лам нарын тоог хэтэрхий олшруулсан ь  олон идэр эрийг бүтээлч хөдөлмөрөөс хөндийрүүлж, тус орны хүн амын өсөлтийг сааруулснаас гадна үй олон лам нарыг хооллож хувцаслах, тэдний хурал номын бүх зардлыг бэлтгэн нийлүүлэх нүсэр хүнд албыг арт олонд давхар үүрүүлсэн юм.
Монголын ард түмэн ингэж манжийн эрх баригчид, монголын феодал, лам нар гэсэн хэд хэдэн эзэнд нэгэн зэрэг үйлчлэх ганц зарц нь болоод зогсохгү, бас хядадын худалдаа, мөнгө хүүлэгчидэд давхар шулуулж үгүйрлийн балчигт лавшран шигдсээр байв. Манжийн засгийн газрын шууд ивээлээр Монголд нэвтэрсэн хятадын худалдаа, мөнгө хүүлэл монгол түмний хөлс, цусыг сорон тамирдуулж байлаа. Хятадын шунахай худалдаачид өр төлбөрийн хүүг 400 дахин хүртэл өсгөж Монгол орныг "баяжих хөлжих алтан хайрцаг" хэмээн ичгүүргүй нэрлэж байв. Хятадын худалдаачин бүр гурван янзын жигнүүрийн туухайтай байсан бөгөөд хүнд туухайгаар нь бусдаас авах зүйлсийг, хөнгөнөөр нь бусдад худалдах барааг хэмжиж, жинхэнэ туухайг мэхлэж болохгүй нөхцөлд хэрэглэж байв.
Манжийн эрх баригчдын шаардан тушаасан олон зүйлийн бачим түргэн албыг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд хошууны тамгын газар, аймгийн чуулгад арга буюу шахагдан хятад пүүсээс өндөр хүүтэй мөнгө зээлэн авч алба залгуулна. Албаны энэ өрийг ч харьяат ноёныхоо хятад худалдаачидад тавьсан амины өрийг ч ардууд төлнө. Манжийн феодалууд хятадын худалдаачдын шунахай эрх ашиг яваандаа нийлж нэг нь алба татвараар, нөгөө нь өр зээлээр Монгол орныг хамран мөлжиж, ард түмнийг амь зуулгын хэдэн малаас нь хагацуулан сүйрлийн даваанд тулгаж байлаа.
Гэвч Монгол түмэн гадаад дотоодын давхар дарлалд дуугүй нухлагдан ямагт толгой гудайн хүлцэж явсангүй, эрэлхэгээр босон тэмцэж, тэмцлийн туршлагаа баяжуулсаар байсан юм. Монгол түмний тусгаар тогтнолын төлөөх тэмцлээс хамгийн дорвитой нь Ойрадын Амарсанаа, Хотгойдын Чингүнжав нарын удирдсан 1755 - 1758 оны зэвсэгт бослого юм.
17755 - 1758 оны зэвсэгт тэмцэл дарагдсан боловч монгол түмний түүхэнд гүн ул мөрөө үлдээн тэмцлийн сургамж дууриалал болж, тэдгээр тэмцэгчдийн баатарлаг дүр ардын дунд мөнхлөн алдаршжээ.
Энэ үеийн ард түмний тэмцэл нэг талаар манжийн түрэмгийлэгчид, хятадын шунахай худалдаачдын эсрэг нөгөө талаар нутгийн авилгач ноёдын эсрэг чиглэж байв. Ардын тэмцлийн дотроос заргын хэлбэр ихэд дэлгэрчээ. Ардууд заргын бичигтээ манжийн хүнд алба, ноёдын авилгач шунахай зан, ёс бусын олон гувчуур, өөрсдийн амын зуулгын хүнд байдал зэргийг учирлан тоочоод алба татвар хөнгөлж, шунахай ноёдыг зайлуулахыг шаардаад, эцэст нь нэрсээ нэрны цацраг мэт дугуйруулан бичдэг байв. Ингэж нэрсээ тойрог хэлбэрээр бичих нь чухам хаанаас эхлээд хаана дуусч буй нь мэдэгддэггүй учир толгойлогчоо харгис залхаалтаас хамгаалж, бас эн тэгш байхын зөн хүслийн илэхийлэл болдог ажээ. Энэ хэлбэр нь ардуудыг тэмцэлд нэгтгэн, нийтийн идэвхитэй эсэргүүцэлд дэвшихэд нь түлхэц байснаас хошуу ноёноос эхлээд манж хаан хүртэл заргын тэмцлийг бүх хүчээрээ эсэргүүцэж байлаа. Ноёнтойгоо заалдсан, үгүйрэн өр төлж чадахгүй болсон, худалдаачдын пүүсийг довтолсон ардуудыг эмнэг адууны сүүлнээс чиргүүлж тасдуулах, элсээр чигжин алах% есөн эрүү тулгах, дөнгөлөх эхнэр хүүхдийг нь өрөнд бодож худалдаачидад өгөх зэргээр харгислаж байжээ.
Тэгэвч мөлжлжг, харгислах нэмэгдэх тусам зовлон туулж хатуужсан монгол түмэн тэсцлийн эрчээ чангалан галд тос нэмэхийн адил улам ч дүрэлзэн боссоор байсан юм.
19-р зууны сүүлчээр манж гүрний сүр хүч бууран доройтож, феодалын нийгэм нь үндсээрээ ялзран хэврэгшиж, улмаар том хөрөнгөтөн гүрнүүдийн түрэмгийлэлд өртөн тэдний хагас колони болон хувирчээ. Манжийн эрх баригчид энэ тоохиолдолд яаралтай аога хэмжээ авав. Монголыг цусгүй колончилж, юуны өмнө хятадчилах зорилгоор үй олон хятад иргэдийг Монгол нутагт цутган оруулж, малын нь бэлчээрийг хагалбарлан, тариалангийн талбай болгохоор үржил шим сайтай газруудыг булаан авч хятадуудад олгож эхлэв. Хэдхэн жилийн дотор олз ашиг хайсан тэнүүлч этгээдээр Монгол нутаг дүүрч, тэд шилдэг сайн бэлчээрийг булаан авч байв. Идээшилт газар шороо, төрөлх ард түмэндээ элгэн хайртай Монгол хүн харийн энэ доромжлол, дарангуйлалыг хүлцэн тэсэхийн аргагүй болж, энд тэнд эсэргүүцлийн хүчит уухай дэгдэн, хуурай өвсний түймэр мэт газар авсаар төдөлгүй ард түмний өргөн давхрааг хамарчээ. Монгол даяар өрнөсөн үндэсний эрх чөлөө, тусгаар тогнолын энэ тэмцлийэ төв нь Халх Монгол боллоо.
20-р зууны эхээр дэлхий хувьсгалын төв умард хөрш Орос оронд шилжиж, 1905,1907 онд гарсан хувьсгалын нөлөө монголын ард түмний ухамсрыг сэргээжээ. Улс үндэстнээ аврахын төлөө эрслэн боссон монголчууд нийтээр цэрэглэн хөдөлж манжийн дарлал мөлжлөгийг эсэргүүцэн орон нутгаасаа тэднийг үлдэн хөөж, эх нутгаасаа цэвэрлэсэн юм. Энэ эрс шийдэмгий тэмцлийн дүнд монгол газар үгүйрэл гасланг авчирсан манжийн таван хумст луут тугийг таягдан хаяж ялгуухын утгат соёмбот тугаа мандуулсан билээ.
1911 - 1912 оны монгол түмний үндэсний эрх чөлөөний хөдөлгөөнөөр Монгол улс ийнхүү тусгаар улсаа сэргээж чадсан нь манай ард түмний олон жилийн шаргуу тэмцлийн үр дүн байсан бөгөөд монгол түмний түүхэнд гарсан чухал ач холбогдолтой үйл явдал болсон юм.
Ийм учраас монголчууд бид бүхэн эв нэглийг эрхэмлэж аливаа шийдвэрийг гаргахдаа хамтдаа байх нь чухал юм. одоо ч гэсэн гадаадын улс орон монголчуудыг хооронд нь хагалан бутаргах үйл ажиллагаа явуулсаар байгаа нь тодорхой. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...