Saturday, May 11, 2013

АМИРЛАНГУЙ ХАТАН




Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 1610 онд одоох Өвөрмонголын Жирэм аймгийн Хорчин зүүн гарын дундад хошуунд төржээ. 1625 ондд тэр 15 настайдаа Чин улсыг үүсгэн байгуулагч Нурхачийн наймдугаар хөвүүн Хунтайжтай ураглаж Амирлангуй хатан хэмээн өргөмжлөгдөв. 15 настай Амирлангуй хатан Хорчин аймгийн Бэйл ноён байсан эцэг Зайсангаасаа салж, Чин улсын дотоод ордонд орох үед халх таван аймгийн Ноён Чибхэмэн хунтайжид нэгэн догшин эмнэг морь бэлэглээд байв.
Тэр морийг хэдий олон баатар залуус номхруулах гээд дийлэхгүй байтал, Амирлангуй хатан арга эвээр амархан сургасан байлаа. Үүнд хунтайж ихэд баярлаад их хэмжээний гоёл чимэг, торго дурдан, эд эрдэнэ алт мөнгөөр шагнав. Эдгээр юмыг Амирлангуй хатан “Гурван улсын үлгэрйин дэвтэр”-ээр солиод бичиг цэргийн сайд түшмэддээ түгээж өгсөнд Хунтайжаас эхлэн ордны дотно гаднах хүмүүс бүр ихээр магтан сайшаажээ.

1626 онд Хун тайж хаан сууриныг залгамжлаад тэнгэрйин сэцэн хаан өргөмжлөгдсөн бөгөөд 1636 онд дээд эрдэмт хаанаар өргөмжлөгджээ. Тэр тухайд Амирлангуй хатан баруун ордны хатнаар өргөмжлөгдсөн юм. Амирлангуй хатан хунтайжтай хуримласны хойно, дараа дараагаар гурван охин үзэгдэв. Энэ үед бусад татвар хатадаас нэгэнт найман хөвгүүн төрөөд байжээ.   Амирлангуй хатан өөрийг хөвгүүнгүй хэмээн зовж байтал бие нь дахин хүндрэв. Гэвч хэвлий доторх үр нь охин болохыг байтугай хөвгүүн боллоо ч гэсэн 9-рт тооцогдох тул их сууринг залгамжлах хувьгүй байлаа. Энэ асуудлын төлөө зовсоор байгаад тэр гэнэт нэг сайхан арга бодож олов. Тэгээд хормой дотроо 5 өнгйин гэрэл гялбаа цацруулсан шүр сувдыг дүүртэл шигтгээд ордны доторх дэн зулын гэрэлд гялалзаад яг л 9 өнгйин луу барс тоглож байгаа шиг харагддаг тул олон зарц охид олж үзээд “Амирлангуй хатнаас алтан луу Жинлүн тайж мэндлэх гэж байна” хэмээн хааяагүй шивнэн хэлэлцдэг болжээ. Энэхүү яриаг хуи тайж сонсоод маш баярлаж байтал,    Амирлангуй хатан бас нэгэн худал зүүд зохиож “Өчигдөр шөнө нэгэн сахиус нялх хүү тэвэрч ирээд над тушаан өгсөн багаад энэ хөвгүүн бол хожмын өдөр дэлхий дахиныг захирах богд хүмүүн болно хэмээн азхисан байна” гэв. Ингээд их удсангүй нэгэн хөвгүүн төрж Фүлин (Буян ирэгч) хэмээн нэр өгөв. Хунтайж энэ хөвгүүнээр хаан сууринаа залгамжлуулах хэмээн шинжиж байсан боловч, тархинд нь цуус харвах өвчнөөр гэнэт нас барсан тул хэнд ч хэлж амжаагүй байв. 1643 онд хунтайж нас барсаны дараа хаан угсааны ах дүү нарын дотор их сууриныг булаалдах тэмцэл үүсээд, өөр зуураа зэр зэвсэг хөдөлгөх хэмжээнд хүрэв. Үүний дотор Рүй Чмн ван түргэн хийгээд Сү Чин ван Хүхэ хоёрын хоорондын тэмцэл бол хамгийн ширүүн байсан юм. Манжийн шулуун цагаан хушуу хийгээд хөвөөт цагаан хушуу нь хунтайжийн дүү Түргүний тэмцэж байсан бөгөөд шулуун шар хушуу болон Хүхэг дэмжиж байв.

Яг энэхүү Манжийн язгууртны мандаж буурах зангилааны цаг үед алсын харц, уудам бодлоготой Амирлангуй хатан бэлэвсрэл ба гаслан зовлонгийн дундаас хаан төрйин хатуужин өэхжих үндсэн ашиг тусыг бодолцон, харилцан гэтэлцэх аюулын үндсийг арилгахын төлөө, өөрийн хөвгүүн Буян-Ирэгчээ их сууринд суулахаар идэвхитэй тэмцэж эхлэв. Тэгээд тэр юуны өмнө Манжийн 8 хошууны эздийн доторх хамгийн их эрх хүндтэй байсан Личинван Жаргаланг биедээ татан авч чадсан учраас Түргүн хийгээд Хүхэ эсэргүүцэн тэмцэх санаа байвч оноо нь хүрэхгүй болоод арага буюу алхам тавьж өгөх хэрэгтэй болов. Тийнхүү 6 настай Буян-ирэгчийг их сууринд суулгаад, боомтын дотор орсон Чин улсын анхдагч хаан болгов. 1644 онд  Амирлангуй хатан эеэр засагч хаан (Фү лин)-ы нэрээр Түргүнийг авга ван өргөмжилсөнд түүний хаан суух гэсэн санаа нь дахин үүсэв. Тэгээд тэр хавьдаа нам бүлэг элсэн цуглуулж, өөр бусдад цохилт өгөн, эзэн мэдэж эрх хэрэглээд хөшөө босгон гавъяа тэмдэглэж сайд түшмэдийг албадан зарлигдаад орд харшийг ихээр байгуулж, эзэн хаан шиг аашлах болов. Тэрчилэн хааны ордны туйлын нууц тансаг эвхмэлийг хүртэл вангийн ордондоо дур тааваараа аваачиж хадгалах болсон бөгөөд өөрөө луутай дээл хийж өмсөөд, хааны дэргэд бараалхахаар очихоо ч больжээ.  Амирлангуй хатан Түргүний зарлиг санаа шунахай бодлогыг үзэж хараад хүү Буян-ирэгчээ хаан сууринг бэхжүүлэхийн төлөө дахин арга бодож эхлэв. Тэгээд тэр Түргүнтэй ураглжа өөрйин хөвгүүн Эеэр засагч хааныхаа бар суурийг хамгаалан, алтан төрйиг амар төвшин болгосон байна. Буулган ял гамийг нь тодорхой тогтоож, эд баялгийг нь хураан аваад хүүр онгоныг нь уудлан эвдэж, гар хөл болсныг чангаар шийтгэв.

1659 онд  Амирлангуй хатан Хятад үндэстний ихэс ноёд болон Жанчин баатруудыг биедээ татаж Чин улсын төрд шударгаар үйлчлүүлэхийн төлөө Пэн Нан ван гүн Иу-Ди-гийн хүүхэн Гүн ше Фүнлүү хүртээх болсон бөгөөд түмэн лан мөнгөөр шагнав. Үүний зэрэгцээгээр Пэн Ши ван Эү сан гү-ийн хөвгүүн Эү Жин Шин-д хунтайжийн хүүхэн хошой гүнжийг богтлон өгч худ худгуй бололцов. Түүнчлэн ард иргэдийн дэмжлэг олохын төлөө  Амирлангуй хатан арвилан хэмнэхийг ихээр эрхэмлэж ородны дотор хуримтлуулан цуглуулсан зоос мөнгө ба амуу будаагаар гамшигдсан орныг олон удаа тэтгэн дэмжив.

1659 онд Иян-Цөн арав гаруй түмэн цэрэг дайчилж умрыг дайлаад Жи Янсү, Анхүйн дөрвөн Фу, гурван Ию, 24 шияныг 24 сая зоосыг хураан аваад Нанжин хотыг бүслэн байлдсанд Ия Жиян, Жиянши зэрэг газар ихэд цочиж Эеэр засагч хаан нийслэл Бээжингээ орхин, уг нутаг Лиеодүндээ ухран явахыг зорив. Үүнд Амирлангуй хатан машид хилэгнэж, Эеэр засагч хааныг шүүмжлэн, жанжид цэргээ дахин тохируулж, Ивян Цен Гүнийг цохин ухруулаад, дундад улс дахь ноёрхлоо улам бэхжүүлэв. 1661 онд Эеэр засагч хаан хүнд өвчлөөд эдгэрэхгүй нас нөгчсөн түхт явдлаас сургамж авч, Эеэр засагч хаантай залгамжлагч тогтоох асуудлын  тухай учирлан зөвлөв. Эеэр засагч хаан хоёрдугаар хөвгүүн Фучиовангаа залгамжлагч болгон гэсэнд  Амирлангуй хатан гуравдугаар хүү Шио-ван- Еэг нь хаанд өргөмжлөх гэв. Сүүлд нь Эеэр засагч хаан эхийнхээ үгийг дагаж Шиован Еэ-г хаан суурийг залгамжлуулаад, Сони, Согсог, Эбилун, Обай дөрвөөр төрйиг туслуулахаар тогтов.

1662 онд Шио-ван-Уе 8 настай их сууриныг залгамжлаад Энх-Амгалан хаан хэмээн өргөмжилсөнд их Обай түүнийг нас бага цус шингэн нялх хүүхэд гэж доромжлоод өөрйин нам бүлэгтээ цуглуулан өрөөл бусдыг шахан гадуурчилж эрх бүхнийг ганцаар атгав. Тэгээд Энх –Амгалан хааныг нүдэндээ хачихгүй болсон бөгөөд явах тутам зэрлэг санаа нь нэмэгдсээр эрх булаах сэтгэл ч төрөв. Үүнийг  Амирлангуй хатан олж мэдээд нэг өдөр Обайг ордондоо урьж ирэн, бөхийн боловсролтой хэдэн залуусаар баривчлуулуав. Түүнчилэн Энх-Амгалан хаан тэр дор нь зарлиг буулган Обайн зэрэг хэргэмийг цөмийг нь хасаад насан туршид нь баривчлан шийтгэсэн байна.

1675 онд Монголын Бурнэй Чинван, Чин улсыг эсэргүүцэж, нийслэл хотыг сүрдүүлснээ Амирлангуй хатан, Энх-Амгалан хаантай зөвлөж 8 хошууны цэргийг цуглуулуан, албат боолын дотроос нь бас хэдэн түмэн идэрчүүийг сонгон авч,бичгийн эрхэм сайд байсан Туухайд тушаан өгөв. Туухай их цэргээ дайчилж нийслэл хотоос мордоод Бүрнэй Чин ваныг шөнө дөлөөр гэнэдүүлэн дайрч бүх цэргийг нь бут нэргэсэн байв. 1687 онд Амирлангуй хатан бол Чин улсын 3 үеийн эзэн хааныг тэтгэн дэмжиж төрийн эрхийг бататган бэхжүүлсэн гавьяат зүтгэлтэн болох юм. Тиймээ стүүний нас нөгчсөний сүүлчээр Энх-Амгалан хаан “Танхимдуу Амирлангуй гэгээн нэхэмжилэн өргөмжилжээ.

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...