Saturday, April 20, 2013

ЧИНБАЙ ХАТАН


Хонгирад аймгийн Анчин ноёны охин. Чинбай анх түрүү ордонд орох үед Хубилай хааны их сууринг залгамжлахаар шилэгдсэн хунтайж Чингэм, Аншиван ( барууныг тохинуулагч хаан ван), Мангала, Бе Анван (умрыг тохинуулагч ван) Номхон зэрэг гурван хөвгүүн төрүүлжээ. Чинбай хатан төрөлхйин цэцэн сэргэлэн бөгөөд учир явдлыг шийдвэрлэхэд тун нарйин хянамгай байсан юм. 1258 онд Хубилай, ах Мөнх хаанаа дагаж өмнөд Сүн улсыг дайлав. Дараа жилийнх нь намар Хубилай  их цэрэг авч Жияанг Нанд хүрэх үеэс Мөнх хаан Лхажүд нас барсан гашуудлын мэдээ уламжлагдан иржээ
. Тэр тухай бичиг цэргийн олон сайд түшмэд цөм цэрэг хурааж хойш буцахыг зорьж байсан боловч гагцхүү Хубилай:” Би хааны зарлигаар өмнөд Сүн улёыг дайлаар ирээд хүчээ өгч гавьяа байгуулахгүйгээр хэрхэн буцаж болох вэ? гээд мөрнийг гэтэлж Юүжү хотыг бүслэн байлдав
. Энэ үед түүний Аригбөх Хархоринд өөрийн биеэ хаан өргөмжлөөд их говийн ар өвөр дэх олон газраас цэрэг морийг ихээр эосүүлж байв. Чинбай хатан энэхүү читээг олж сонсоод элч томилж:” Цэрэглэх явдал бол их хэрэг юм. Чингис хааны омбол хөвгүүн Чингэм энд байтал юунд үл мэдэгдэнэ вэ?” гэж асуулгасанд Аригббөөхйин өмнөөс цэрэг элсүүлж байсан Хархорины ноён Алдар дуугарах үггүй болоод умарт буцав. Түүни йхойно Аригбөх мөн Жанжин д хүн илгээж цэрэг элсүүлсэнд  Чинбай хатан олж мэдээд Хубилайд лэч илгээж: “Даруй түргэн буцаж ирэгтүн” гэж хэлүүлэв. Тийнхүү Хубилай их цэргээ авч умард буцаад, 1260 оны хаврын сүүл сард ки Пифү хтноо их сууринг залгамжлуулж хаан суугаад их Юан улсыг үүсгэн байгуулсан юм.

1262 онд Чинбай хатан Хубилай хааны гол ордны Ховангү өргөмжлөгдөв. Түүнээс хойш
  Чинбай хатан үргэлж Хубилай дэргэд сууж төрйин хэргйиг хамтаар шйидэх болжээ. Нэгэн өдөр Хубилай хааны торгон цэргийн агт хүлэг бэлчээр өвсөөр дутагдаж байгаа тул нийслэл хот ( Бээжин) орчмын 500 газар доторх тариан газрыг атаршуулж адууны бэлчжээр болгоё гэж гуйв. Хубилай хаан зөвшөөрөхөөр байтал Чинбай хатан “ Торгон цэргийн ноён та энэ саналаа тус хотыг буулгаж авах үед дцрдаагүй вэ? одоо ард иргэд нэгэнт сууришчихсан тул тэдний газраас хэрхэн булаан авч болох билээ” гэж хэлэв. Хубилай хаан удтал бодол хийгээд” Чинбай хатны үг зөв байна. Алтан улсыг буулган авах үед энэ асуудлыг хэлэлцэж тогтсон бол ард иргэд урьдын хаандаа гомдох болно” гээд эс зөвшөөрөв.

Чинбай хатан боол зарц зэрэг доорх хүмүүстээ туйлын өршөөл энэрэлтэй хүн байсан бөгөөд гар уран, ажилч хичээнгүй хүн байсан юм. Нэг удаа Чинбай хатан ордны доторх олон зарц хүүхэндээ хүн бүрт нэг торгон дээл ба хуартай хивс түгээн өгчээ. Үүнийг Хубилай хаан олж үзээд: “Энэ бол ордны дотор хагалж байгаа үнэ ихтэй эд болох юм. Үүнээс битгий дураараа түгээж байгаарай гэж сануулав. Тэр тухай нэгэн зарц хүүхэн:” Хаан та эндүүрч байна. Энэ торгон дээлийг хатан ордны доторх олон зарц хүүхэн: “Хаан та эндүүрч байна. Энэ торгон дээлийг хатан эх ордны доторх олон зарц хүүхнээ дагуулж хэрэгцээгүй болсон хуучин нум сумын ороолт торгыг шаглан аваад ширхгийг нь салгаж дахин нэхээд хйиж өгсөн юм. Тэрхүү хуартай хивсийг бол үжирсэн хонины арьсны ноос ноолуурыг хяргаж аваад нэхэж өгсөн юм” гэж хэлэв.

Эрт үед монгол хүний малгай саравчгүй байв. Иймээс хурц нартай өдөр буюу ялангуяа цас их орсны дараа хээр гадаа явбал олонхи хүмүүсийн нүд гялбаад хөхрөн хавддаг байв. Нэгэн өдөр Хубилай хаан ан гөрөө хйиж буцан ирээд: энэ өдөр нүд гялбаад бүр харж чадахаа больчихлоо гэж хэлэв.
  Чинбай хатан сонсоод тэр шөнөд нь малгайд нь саравч хйиж өгчээ. Маргааш өглөө Хубилай хаан энэ малгайгаа өмсөж дахин авд гарсан нүд нь ер гялбахгүй болсон байв. Үүнд хубилай хаан ихэд баярлаж бүх цэрэгтээ зарлиг буулгаад хүн бүрийн малгайнд цөм саравч хийж өгсөн байв. 1286 онд хубилай хаан умарт дайлж буцан ирээд, Чинбай хатны ордонд бууж дээлээ  тайлах зуур:” Энэ дээл моринд мордож, нум  сум харвахаддандаа хөл гарыг тушдайг юм” гэж хэлэв. Хэдэн өдрийн дараа Чинбай хатан Хубмлай хаанд нэгэн шинэ маягийн дээл хийж өгчээ. Тэр дээл нь дөрвөн оньтой, ар хормой нь өмнө хормойноосоо урт, ханцугүй, өмнүүрээ хоёр энгэртэй тул моринд мордоход нум сум харвахад тун дөхөм болсон байна. Хубилай хаан аш их баярлаж ууж хэмээн нэрлээд их хэмжээгээр хийлгэж, мөн бүх цэрэгтээ өмсгөх  болжээ. Хубилай хаан өмнөд Сүн улсыг мөхөөснйи дараа тус улсны хаана, хатан, тайж, гүнж, жич тэдний эх ба эмэг эх зэрэг олон арван хүнийг олзлон авч, их нийслэл Даду хотноо авчраад хааныг нь Янгува гүн өргөмжилж, хатныг нь Жиюафугүмин (бага хатан) болгон бууруулаад их хурим тавьж найрлан цэнгэлдэв. Тэр тухай олон хүмүүс цөм их л баярласан боловч гагцхүү Чинбай хатан урамгүй байжээ. Хубилай хаан:” эдүгээ би Сүн улсыг мөхөөж мөрний өмнөхйиг төвшитгөөд үүнээс хйш дайн байфлдаан хйигүй болсонд улс даяар цөм баярлаж байтал, хатан та юунд урамгүй байфн вэ? гэж асуув. Чинбай хатан: “ Эрт урьдаас мянган он  мандсан  улс байхгүй гэдэг билээ. Хожмын өдөр хойтын цагт миний үр ач нар ч иймэрхүү хувь  заяанд учирахаас зовж байна” гэв.

Өмнөд Сүн улсыг мөхөөж, мөхщрний өмнөхийг төвшитгөсөн их найр дууссаны дараа хубилай хаан Өмнөд Сүн улсын ордон дотор удаан жил зузаан хоног хадгалаж байсан тоо томшгү йэд эрдэнэсийг олон хатаддаа дэлгнэ үзүүлэв. Тэр тухай Чинбай хатан зах зухаас нь хальт мулт үзээд ордондоо урам муутай буцжээ. Хубилай хаан, шадар түшмэлээ томилон явуулж, “хатан та юуг нь авахыг хүсэж байна вэ?” гэж асуулгав.
  Чинбай хатан “тэдгээр эд эрдэнэсийг Сүн улсын хаан өөрийн үр хүүхэддээ үлдээж өгсөн юм. Гэтэл түүни йүр хүүхэд нь түүийг хамгаалж хадгалаж чадаагүйгээр бидэнд олзлуулчихав. Хүний үр хүүхэддээ үлдээж өгсөн юмнаас би юуг нь ч аьахгүй, гэж хэлж явуулсан байжээ.

Өмнөд Сүн улсын Чиуван овогт тайху (хааны эх) Монголын цэрэгт олзлогдож нийслэл хотныы ирээд ус шороо зохилдохгүй болсон учраас Өмнөд орондоо буцахаар гуйв. Хубилай хаан зөвшөөрсөнгүй тул Чинбай хатнаар дамжуулан дахин айлтгажээ. Хубилай хаан:”эмэгтэй хүни йүс нь урт боловч ухаан нь охор юм. Тэр хэрвээ өмнөө буцаад Даху гэгээ бусдад мэдэгдэхэд хүрвэл, хубилай дээрэм гэр өргөөг н талхилж, түүний амь насыг хорлох аюултай өилээ. Иймээс энд хүнд хишиг хүртэж жарган суухыг хүргэхгүй” гэж хэлэв. Чинбай хатан Хубилай хааны үгийг зөв гэж бодоод Чиуван Дайхуг ятгаж ордондоо аваачин хүндэтгэн асарсан байжээ.

Түүний өмнө Төвдийн Пагва лам их нйислэл Даду хотноо хүрч ирэв. Чинбай хатан: Пагма ламыг хүмүүс цөм хувилгаан лам гэдэг юм. Үнэн худал болохыг мааргааш бид туршин үзье гэж Хубилай хаанд хэлэв. Хубилай хаан:”Би өндөр дэвцэгт саатаж Пагма лам дор суудалд суувал болохгүй яахав” гэв. Чинбай хатан Хубилай хааны үгийг дамжуулсанд Пагма лам: “Би хэдийгээр хүүхэд хүн боловч бурхан багшийн шавь тул хэрхэн их хааны дор сууж болох вэ?” гэв. Чинбай хатан “Эзэн хүн төр засахад эрдэнийн суудалд саатдаг. Хувилгаан лам ном тавихад алтан дэвцэгт дэвшдэг. Иймээс тэр хоюулаа адил сандалд суувал зохих юм байн” гэж бодов. Тэгээд энэ саналаа дурьдсанд тэд хоюулаа зөвшөөрчээ. Маргааш нь эхлэн Хубилай хаан, Пагма ламыг гартааж чадсангүй тул машид бишрэн “Номын хаан” өргөмжилсөн байжээ. Чинбай хатан 1281 онд өвчнөөр нас нөхчсөн юм.

1294 он буюу Ди Юаны 31 онд Хубилай хааны омбол хөвгүүн Төмөр их сууринйиг залгамжлаад эмэг эх
  Чинбай хатнаа “ гэгээн ухаант зохист Гоовангэү” хэмээн өргөмжилжээ.

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...