Sunday, April 7, 2013

Халуун итгэлийн зул, торгомсог яруу найрагч Агай хатан







Агай хатан хиад боржигон овогтон бөгөөд эцэг нь Юань улсын сүүлч үед Юннань мужийг захирч, тэнд төрж өссөн Базалварми гэдэг хүн байжээ. Агай хорин хэдэн настайдаа ван эцгийн зарлигаар, Дали улсын Дуан гүнгийн хатан болжээ. Дали бол Сүн улсын үед өдгөөгийн БНХАУ-ын Юннань мужийн нутгийг эзлэн захирч байсан улсын нэр бөгөөд манай тооллын 937 онд байгуулагдаж, 1253 онд Хубилай хаанд эзлэгдэн, улмаар мөхсөн байна. Хожим нь Юннань мужийн захиргааг байгуулж, улсын ван Дуан овогтныг үе улиран бүгдийг захирах эрх олгосон байна.

1363 онд хятад дахь улаан алчууртны бослогын түрүүч болох Мин Иоу Юан өөрийн биеэр гурван түмэн шилдэг цэрэг дайчилж, Сегунвангаас мордон гарч ирээд, Юннанийг дайран довтолжээ.
Тэр үед Юннанийг захирч байсан Базалварми ноён их цэрэг авч эсэргүүцэн байлдсан боловч ялагдан ухрахдаа, Зүн Чин лу зэрэг газраа бүгдийг алджээ. Үүний улмаас Юннаний олон газар үймээн самуун үүсэж эхэлжээ. Энэхүү аюул түгшүүртэй цаг үед Далийн 9 дүгээр үеийн захирагч Дуан гүн туслан, Ян Юун Юуан хангийн дэмжлэг доор нэгэн салаа шилдэг цэрэг авч, Мин Иоу Юан гурван замыг угтан байлдаад, Гуан Тэн Зиен мөрний хөвөөнд ялж, Чи Шин Гуан боомт хүртэл үлдэн хөөжээ. Улаан алчууртны цэрэг ухарсан хойно ван Базалвари Дуан гүнд гүнээ талархан, хайртай охин Агайгаа эхнэр болгон өгч, Юннань мужийн төрийн хэргийг тэгшитгэн захирагч түшмэлээр тохоон томилжээ. Ингээд Дуан гүний нэр алдар нь баруун өмнөд олон газарт ихэд алдаршиж, олон жил нутагтаа буцалгүй Базалвармид хүчээ өгч үйлчлэн суув. Энэ үед Дали улсаас эхнэр нь нэгэн бадаг шүлэг бичин хүргүүлж, Дуан гүнг даруй түргэн буцаж ирэхийг сануулжээ. Тэрбээр нутагтаа очоод их удсангүй дахин вангийн дэргэд буцан ирсэн байна. Зарим хүмүүс тэр үед түүнийг сэжиглэн, "Дуан гүн төр гүрний эрхийг булаах санаатай биз" хэмээн Базалвармид хов хүргэж байв.

Базалварми зальхай зусар хүмүүсийн үгийг үнэмшин итгээд, Дуан гүнийг хорлон алахаар охин Агайгаа сэм дуудан ирүүлж: "Энэ газар эцэг эхээс өөр эрхэм хүнгүй бөгөөд улс орноос чухал зүйлгүй. Эдүгээ чиний эр нөхөр Дуан гүн нэгэнт намайг түлхэн унагаах муу санаа өвөрлөсөн тул чи тогосын цөс идүүлэн, хорт архи уулган алтугай" хэмээн хатуу зарлиг буулгажээ. Агай богтлогдон очсон эр нөхөртөө үнэнч хайртай байсан учир, эцгийн зарлигийг зөрчин, ар гэртээ буцаж ирмэгц, энэхүү нууцийг Дуан гүнд хэлж, хорт архи тогосын цөс тэргүүтнийг гаргаж үзүүлжээ. Тэгээд Агай: "Миний эцэг нэгэнтээ чамайг хорлон алахаар завдан буй тул би чамайг дагаад нутагтаа буцаад амар жаргалтай амьдарсугай" хэмээн сануулав. Гэтэл Дуан гүн энэ үгэнд үл итгэн, вангийн өмнө байгуулсан гавьяа зүтгэлдээ эрэмшин: "Би эцгийн чинь өмнө байгуулсан гавьяатай, бас эцэг чинь надад хайртай. Миний хөл гэмтэхэд эцэг чинь өөрөө боож өгч надад туслаж байсан билээ. Чи юунд иймэрхүү худал хуурмаг үгийг зохиож, хадам эцэг хүргэн хоёрын хооронд завсар оруулна вэ" хэмээн маргаад, ер итгэхгүй байв. Маргааш нь Дуан гүн хотын зүүн дүүрэг дэх сүмийн цуглаанд уригдан очих гэж гараад замын гудас вангийн отож байсан цэрэгт баривчлагдан хороогджээ.

Дуан гүнгийн хорлогдсон чимээг сонссон Агай газар дэвсэн эмгэнэж, "Өчигдөр үдэш би зулын дор чамд сануулсан билээ" хэмээн гашуудан уйлжээ. Хожим тэр өөрийн биеэрээ Дуан гүнгийн чандрыг төрсөн нутаг Далид авч ирээд хүндэтгэн оршуулан, тэсэхүйеэ бэрх уй гашууд автан нэгэн бадаг шүлэг бичиж орхиод амиа хорложээ. Энэхүү шүлэг нь өнөө үе хүртэл хадгалагдан ирсэн "Гуниг хорслын шүлэг" гэдэг болой.

Янмэн газрын ичнээ алсад нутаг минь байлаа
Явган уулс нэгэн хэсэг, Дяньхай нуурт иржээ

Хех тэнгэрийг саран гийгүүлэхэд зүрх өвдмүй Хөх тэнгэр царайгүй гурван жил болжээ Тунгалаг сарыг дагаж Цаныдань уулнаа одсугай Тарисай хэмээсээр нэг насаа талаар өнгөрөөхөд хүрчээ Өрөвдөлтэй гашуудалтай Дуан ану минь Өрлөг хоёр Шизун, Шисю зол бусаар үхжээ Бяцхан уул, нарийн долгис, хүмүн эс харагдмуй Билиг шидэт ёвруу цэцэг өнгө хувирчээ Би гагцаар тэмээн дээр бодол болон сэтгэрүүн

Баруун уул, нарсан шугуй, хуугих салхи хэвээр хэмээн энэ шүлэгт өгүүлжээ. Агай энэ шүлгээ шинэ сэвүүн хэв намбатай бичсэн бөгөөд хайр сэтгэлээ гүнзгий илэрхийлэх чөлөөтэй хэв маягийг хэрэглэжээ. Алтан бөлзөгийн дуу хэмээх бас нэгэн шүлэгтээ,

Эрдэнийн ордыг тэмцэн туслахаар жанжин од мэндэлжээ Эрдэний ордноо алтан мөчирт хас навч ургажээ Дорно, өрнө, өмнө, умрыг хурц гялбаа гийгүүлэн Тунгалаг огторгуй түгээмэл одод сарны тойронд туяармуй. Хас үсэгт алтан тамга хундаган чимээ их Хан, Тангийн эрхэм шнж ураг барилдсан адил Аав ван минь Бижи мэт өнө мөнх насалтугай

Аруухан баатар хэзээд чамд тулгуур болтугай хэмээн шүлэглэжээ. Тэрчлэн Агай хатан шүлгийг илэрхийлэх арга барилыг чадамгай ашиглаж, утгыг бадруулж, дүрслэл сэтгэхүйн шидэт хүчийг ч төгс гаргажээ. Дуан гүн хийгээд Агай хатан өөрсдийн хувь заяандаа гуньж гутарч, эцэг вангайнхаа ёс бус үйлдэлд хилэгнэн хорссон үйл явдал хоёрыг хослуулан, шүлгээ солбицуулан, хэлхээс өмнөхийг нь шууд шулуунаар уянгалсан, хойнохыг нь нууц далдаар илрүүлж чаджээ.

Агай хатан хятад шүлшйн дотор төрөлх сайхан монгол үгээ эвтэйхэн оруулан аятай нийцүүлэн тааруулж, шүлгийн үндсэн хэмийг эс эвдэн, монгол яруу найрагчийн онцгой шинжийг хадгалснаар шүлэг нь нэн гайхалтай сайхан болжээ. Ийнхүү Агай монголын түүхэнд үндэсний эв нэгдлийг нэг шат ахиулсан Юань улсын сүүл үеийн монгол үндэстэн эрт цагийн алдарт шүлэгч болон мөнхөрсөн байна

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...