Tuesday, April 30, 2013

монголчуудын бичиг үсгийн боловсрол соёл



Алтан товч
“Алтан товч” -ыг 1651 онд XVII зууны эхэн үеийн түүхч лам Лувсанданзан зохиожээ. Энэ номонд Чингис хаанаас Лигдэн хааны хүртэлx XIII-XVIII зууны үеийн Монголын түүхийг бичсэн байдаг бөгөөд “Монголын нууц товчоо”-ны монгол үсгээр үйлдэгдсэн нэг эх нь гэж тооцогддог.

Altan tovch
Гүюг хааны тамга
Их Монгол улсын Гүюг хаан 1246 оны 11 сарын 4-нд Ромын пап Инносонд илгээсэн албан бичгээ перс хэлдээр бичиж харин монгол бичгээр бичсэн тамга даран явуулжээ. Энэ захидалдаа Гүюг хаан Ромын папын өөрийнхөө шашинд оруулах гэсэн хүслийг ойлгохгүй байгаа болоод эзэлж авсан Мажарын нутгаас явахгүй, мөн папыг биеэрээ ирж хаанд өөрт нь хүндэтгэл үзүүлэхээс нааш хоёр улсын хооронд эв найрамдалтай харьцаа тогтоно гэдэгт эргэлзэж байгаагаа бичжээ.
Тамганд төрийн сүр хүчийг илтгэж монгол бичгийн цагаан толгойн 19 үсгийг оруулж чадсан байдаг ба монгол бичгээр доорхи үгийг бичжээ.
Мөнх тэнгэрийн хүчин дор
их Монгол улсын далай хааны
зарлиг ил болга (харь орны иргэн) иргэн дор хүрвээс
биширтүгэй, аюутугай
Source:wikipedia
1289 онд Аргун хааны Францын IV Филип хаанд бичсэн захидал
Ил хаан гэгдэх Аргун нь 1284 – 1291 оны хооронд Монголын Эзэнт Гүрний нэг хэсэг Ил Хан улсын дөрөвдэх хаан байв.
Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын Эзэнт Гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг байжээ.
Захидалд:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
хааны суу дор
Аргуны үг.
Францын хаанд!
Ноднин чиний Мар Бар Савма Сахура тэргүүтэй элчээр “Илхааны цэргүүд Мисирийн зүг мордвол бид бас амдан мордож хамсъя” гэж өчин илгээснийг чинь зөвшөөрч
тэнгэрт залбирч барс жилийн өвлийн адаг сард мордож хаврын тэргүүн сарын арван таванд Дамаскт бууна хэмээв .
Эдүүгээ үнэн үгтээ хүрч цэргүүдээ болзсон цагтаа илгээж
тэнгэрийн мөр угтаж тэд иргэдийг авбаас бид Ирусалемыг танд өгье.
Хэм болзол хождож цэргүүдээ явуулаад зохихгүй. Хожим гэмшивч тусгүй.
Бас аливаа хэл нэмэн элчээрээ яаралтай явуулан тансаг эд, шонхор шувууд, франкуудын газрын элдэв өнгөтөн чулуу өгч илгээвээс хэрхэн соёрхохыг тэнгэрийн хүч хааны суу мэдтүгэй хэмээн Мускерил юлдэчийг илгээв. Бичигийг үхэр жил зуны тэргүүн сарын зургаан хуучдад Хөндлөнд байхдаа бичив.”
хэмээн өгүүлжээ.
Илхаадын зоосон дээрх монгол бичээс
Ил хаан улсын үед хаан төр барьсан 17 хааны 12 нь зоосон мөнгөө монгол бичигтэй гаргаж байсан нь батлагджээ. Энэ зоосны бичгийг Бадарчийн Нямаа гуай тайлан уншиж Монгол улсын өнө эртний түүх соёлын нандин дурсгал хадгалж хамгаалахад зохих хувь нэмэрээ оруулжээ. Доорхи зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ ” шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Аргуны дэлдүүлсэн ариун” гэж бичсэн ба зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэн алдаа гаргажээ.
ХАГААН НУ НЭРЭБЭР АБАГА ИИН (АХМАД ...АРГУН...РИНЧИНДОРЖ...БАЙДУ)ДЭЛДҮҮЛСЭН – гэсэн бичээстэй байдаг ба хамгийн сүүлчийн мөрөнд араб хэлээр хаан тус бүрийн нэрийг бичжээ.Эдгээр мөнгөн зоосон дээрхи монгол бичээсийн талаар “Монголын эзэнт улсын зоосон мөнгө ба хаадын овгийн тамга” (2005.Улаанбаатар) номоос дэлгэрэнгүй үзэж болно. Уг номонд дээр дурдсан таван хааны мөнгөн зоос төдийгүй алтан зоосны тухай тодорхой тайлбарласан байгаа. Гэвч алтан зоосны зарим бичээсийг тухайн үед гүйцэд тогтоох боломжгүй байсан тул таамаг төдий зүйл бичихээс зайлсхийх үүднээс дэлгэрэнгүй тайлбар хийлгүй орхисон билээ. 2006 оны 7 сард миний бие Абага хааны нэгэн алтан зоос олж үзсэн бөгөөд энэ нь монгол бичээс нь бүрэн гүйцэд гарсан нэн сайн зоос байв. Би өөрийн судалгааны архивт байсан Абага хааны нилээд олон алтан зоосны бичээсийг энэхүү шинээр олдсон зоосны зурагтай харьцуулан үзсэнээр уг зоосны бичээсийг бүрэн унших боломжтой болсон юм. Абага хааны алтан зоосны монгол бичээсийг сийрүүлбэл
ХАГААН НО НЭРЭБЭРАБАГА ИИНДЭЛЭТГЭГҮЛИСЭН АРИГУАЛТАН - гэсэн үгс бичээстэй байна. Үүнийг шинэ хэллэгт буулгавал “Хааны нэрээр Абагын дэлдүүлсэн ариун алтан” болно. Энэ бичээсийг уншихад өгүүлбэрийн утга төгсөөгүй мэт санагдахуйц байгаа юм.Гэвч ерөөс 13-14-р зууны монголын зоосон дээр “мөнгө, зоос” гэх мэт үгийг маш ховорхон бичсэн байдаг нь ажиглагддаг. Энэ нь тухайн үед гар аргаар дэлдэж байсан зоосны бичээс хийх талбай бага, багтаамж муутай байсан учир бичээсээ багтаахын тулд үгүүдээ аль болох товчлох, үгсийн мөр хооронд хавчуулах, энд тэнд салган зайчилж бичих, утга нь төдийлөн алдагдахааргүй байвал зарим үгийг зориудаар гээгдүүлэх явдал түгээмэл байсантай холбоотой юм. Хааны нэр, алдарцол, он цаг, газар орны нэр, бурхан шашны сургаал зэрэг олон зүйлийг өчүүхэн жижиг зоосон дээр багтааж бичих амаргүй ажилтай тулгарсан зоос урлагч дархчуудад тэртэй тэргүй зоос дэлдэж байж заавал зоос гэж бичих шаардлага байгаагүй нь мэдээж. Илхаант улсын зоосон мөнгөн дээр мөнгөний нэрийг монголоор бичсэн тохиолдол огт мэдэгдэхгүй байгаа нь дээрхи шалтгаантай холбоотой байсан гэж би хувьдаа үздэг.
Зурагт үзүүлсэн зоосыг хэлтгий дэлдсэн тул “алтан” гэдэг үгийн хагас харагдахгүй болжээ.Ахмадын дараа хаан суусан Аргун, Гайхат, Байду хаадын алтан зоосны бичээс өмнөх хаадын зоосноос зарим онцлог ялгаатай байгааг дор тайлбарлая.Аргун хааны алтан зоосны бичээс

ХАГААН НУ НЭРЭБЭРАРГУН НУДЭЛЭТГЭЛҮЛИСЭН АРИГУ - гэж монголоор бичээд хамгийн сүүлчийн мөрөнд Аргун хааны нэрийг арабаар бичсэн байна. Харин мөнөөх “АЛТАН” гэдэг үгийг бичээсийн дээд хэсэгт зайчлан хөндлөн байрлалтайгаар бичиж багтаажээ. Ингэхдээ “Л” үсэгний гэзгийггээгдүүлэн алдаатай бичсэн байна. 13-р зууны монгол зоосыг урлаж байсан жирийн дархчуудыг бичиг үсэгт нэвтэрхий байсан гэж хэлэхэд хэцүү бөгөөд тэд ихэвчлэн монгол биш хүмүүс байсан тул монгол үг төдийгүй араб, перс үгийг ч алдаатай бичсэн явдал олон байдаг. Шинэ хааны зоосыг дэлдэхдээ өмнөх хааны зоосны хэвийг хуулбарлах буюу дуурайлган хийдэг байснаас үүдэн Аргуны зоосны хэвэнд гарсан алдаа түүний дараагийн хоёр хааны зоосон дээр давтагдсан бололтой.Аргун хааны дараа хаан суусан Гайхат хаан зоосоо их төлөв Ринчиндорж хэмээх монгол нэрээрээ дэлдүүлж байсан бөгөөд Гайхат нэрээр гаргасан зоос нэн ховор тааралдана.

ХАГААН НУ НЭРЭБЭРРИНЧИНДОРЖ ИИНДЭЛЭТГЭГҮЛИСЭН АРИГУ(РИНЧИНДОРЖ - арабаар) гэсэн бичээстэй байна. Зоосны дээд хэсэгт хөндлөнгөөр “АЛТАН” гэж бичсэн байх ба “Л” үсгийн гэзгийг гээгдүүлсэналдааг мөн давтжээ.Байду хааны зоосны хэв загвар нь бусдаасаа ялгарах зарим онцлогтой байна.Өмнөх дөрвөн хааны зоосон дээр “ХАГААН НУ НЭРЭБЭР” гэдэг үгийг эхний нэг мөрөнд бичсэн байдаг бол Байду хааны зоосон дээр хоёр тусдаа мөр болгон салгажээ.
ХАГААН НУ НЭРЭБЭРБАЙДУ ИИНДЭЛЭТГЭГҮЛИСЭН АРИГУ(хааны нэр арабаар) АЛТАН (хөндлөнгөөр)Энэхүү хөндлөн бичигдсэн “АЛТАН” гэдэг үгийн учрыг тодруулахын тулд дээрхи таван хааны зоос нижгээдийг биетээр болон томруулсан зургаар харьцуулан үзсэн төдийгүй монголын хэл шинжээч, судлаач эрдэмтдэд үзүүлж уншуулсан боловч өөрөөр тайлбар хэлэх хүн байгаагүй билээ. Иймд одоо ямар нэгэн эргэлзээгүй болов хэмээн итгэж байхын учир ийнхүү Монгол судлалын бага хуралд өргөн барив.

Нямаа гуайн үзэж байгаагаар “13-р зууны монгол зоосыг урлаж байсан жирийн дархчуудыг бичиг үсэгт нэвтэрхий байсан гэж хэлэхэд хэцүү бөгөөд тэд ихэвчлэн монгол биш хүмүүс байсан тул монгол үг төдийгүй араб, перс үгийг ч алдаатай бичсэн явдал олон байдаг” ажээ.






13-р зууны үеийн монгол мөнгөн пайз
Хубилай хааны үеийн пайз буюу тэр үеийн гадаад паспорт.
Марко Поло Монголоос нутагтаа буцахдаа ийм пайзтай очжээ.


Пайзан дээр дөрвөлжин бичгээр:
“Мөнх тэнгэрийн хүчин дор
Хааны зарлигийг эс хүндэлвээс
буруутай” гэж бичсэн ажээ.
монгол мөнгөн пайз







Дөрвөлжин бичиг
Дөрвөлжин бичиг нь Хубилай сэцэн (1215-1294) хааны зарлигаар төвдийн Пагва лам Лодойжалцан 1269 онд зохиосон бичиг юм. Дөрвөлжин бичиг хэлбэр дүрсийн хувьд төвд үсэгт, зурлага бичлэгийн хувьд монгол бичигт тулгуурлан зохиосон үет үсэг болно.
Эл бичигт монголчуудын соёлын хэрэгцээнд, тухайлбал монголын их Юань гүрний хэмжээнд албан ёсны төрийн бичиг болж 100 гаруй жил буюу Хубилай хааны байгуулсан их Юань гүрнийг мөхтөл (1368) хэрэглэгдэж байжээ. Тийм учраас дөрвөлжин бичгээр эдүгээ өвлөн уламжлагдсан дурсгал, өв соёл гэвэл ихэнхдээ хааны ордны албан хэрэг, зарлиг бичиг, төрийн тамга, тэмдэг, пайз, зоос мөнгө, хөшөө, чулууны бичээс зонхилж байгаагаас үзвэл уг бичиг нийт монгол хэлтэнд өргөн тархаж дэлгэрэлгүй, явцуу хүрээнд хэрэглэгдэж байсан ажээ.
Дөрвөлжин үсгээр Юань улсын бүх албан хэргийг хөтлөхийн зэрэгцээ нийт монголчуудын дунд түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан өөрийн биеэр ихээхэн зүтгэл, хүч чармайлт тавьж байсан хэрнээ чухам яагаад дөрвөлжин бичиг өргөн олны дэмжлэгийг олж, удаан жил "улсын бичиг" болж чадсангүй вэ гэвэл:
  1. Дөрвөлжин бичгийг хааны ордны цөөн хүний хэлний аялгуунд өөрөөр хэлбэл нэг л нутгийн аялгуунд үндэслэн зохиосон болохоор монголын олон аялгуунд тэр бүрий таарч тохирсонгүй.
  2. Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгар үндэстнүүд өөр өөрийн утга зохиолын хэл, үсэг бичигтэй байсан тул хааны зарлигаар зохиосон шинэ үсгийг шууд авч хэрэглэхэд саадтай байжээ.
  3. Дөрвөлжин үсэг нь үеийн зохимжтой үет үсэг тул үеийн тоо олон, үгийн хэлбэрийн хувиралт ихтэй, нарийн төвөгтэй хэлэнд тохиромжгүй зэрэг шалтгаанаас монгол туургатнуудын дунд түгээмэл дэлгэрч чадсангүй.
Тэгэвч дөрвөлжин бичиг Монголчуудын нэгэн үеийн түүх, соёлын хэрэгцээнд үйлчилсэн өвөрмөц нэгэн үсэг бичиг мөн тул монгол үндэстний бахархал, монгол туургатны соёлын нэгэн нандин өв юм.

No comments:

Post a Comment

АМИРЛАНГУЙ ХАТАН

Хиад аймгийн боржгин овогтон. Иймээс түүхэнд түүнийг бас боржгин овогт Хуванхэу гэдэг юм.  Амирлангуй хатан 161...