
Түүний жилийн орлого нь 27 сая болсон бөгөөд эдгээрийнх нь эх үүсвэрийн дийлэнхийг тэрээр өөрийн тоглосон ""Wanted"болон дуу оруулсан "Kung-Fu Panda" зэрэг бүтээлээрээ мөн удахгүй дэлгэцнээ гарах тагнуулчийн тухай "Salt"кинонууд нь бүрдүүлж байгаа юм.Үүгээр ч зогсохгүй түүнийг ямар ямар хүмүүнлэгийн ажилд оролцож байгаа нь сонины хуудаснаас салдаггүйн зэрэгцээ, Жоли 2 ихэр хүүхэд төрүүлж бөөн сенсаац дэгдээгээд намдаагүй байтал түүний энэ жагсаалтны 9-д жагссан нөхөр Brad Pitt-тэйгээ ямар харилцаатай байгаа талаар сүүлийн үед шуугих болсон билээ.
Oprah-н хувьд энэ жагсаалтын 2-т бичигдсэн ч орлогоороо тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд түүний орлого нь 275 сая д хүрсэн байна. Тэрээр өөрийн алдарт ток шоунаас гадна сэтгүүл болон радио ажиллуулдаг билээ.
Ингээд энэ жилийн топ 100-н алдартны эхний 5-т
1- Angelina Jolie
2- Oprah Winfrey
3- Madonna
4- Beyonse Knowles
5- Tiger Woods зэрэг алдартнууд орсон байна.
Попын хатан хааны хувьд дэлхийн 17 орноор аялан тоглосон Hard Candy тоглолтоосоо 280 сая г олсон байна.Харин Beyonce-өөрийн цомгийн борлуулалт,аялан тоглолт,кинонууд болон загварын коллекшноосоо чамгүй их ашиг хүртэж чадсан байна.
Энэ жилийн жагсаалтанд шинээр нэмэгдэгсдийг дурьдвал Twilight-киноноороо залуу жүжигчин Stephanie Meyer /26-т/, каунтри дуучин Taylor Swift-69-т тус тус жагссан бол өөрийн номоороо 2,5 сая-н ашиг олсон Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Barack Obama уг жагсаалтын 49-т шинээр жагссан байна.
http://www.msnbc.msn.com/id/31084903/
No comments:
Post a Comment